Шүдний оог сонгоход гол анхаарах зүйлс юү вэ?

1. SLS (Sodium Lauryl Sulphate) буюу амны хөндийд орсон даруйдаа салст бүрхэвчийн эд, эсийг ихээр гэмтээж, шүлсний ялгаралтыг бууруулдаг хүчтэй угаагч, хөөсрөгч бодис агуулаагүй байвал зохилтой. 2. Шүдний ооны үрэлтийн коэффициент 30-60 байх нь буйл, пааланг зурж гэмтээхгүй. 3. Шаардлагатай эрдэс бодис агуулсан байх (Фтор, Гидроксиапатит гэх мэт) 4. Шүдний ооны амт амны хөндийд зөөлөн таатай байж, шүлс ялгаралтыг дэмжин хоолны дуршил, амт мэдрэлтийг дэмждэг байх.

Сойзыг хэр удаан хэрэглэж болох вэ?

Та хэрвээ сойзоо хэт дарахгүйгээр өдөр 2-3 удаа угаадаг бол 2 сар тутамд 1 удаа сойзоо сольж байх нь зүйтэй.

Амны хөндийн арчилгааг зөв хийхийг энгийнээр тайлбарлана уу?

Зөв угаалтын техник + Тогтмол угаалт + Өөртөө тохирсон цогц бүтээгдэхүүнүүд (оо, сойз, хэлний өнгөр цэвэрлэгч, завсрын сойз, завсрын утас, ам зайлагч шингэн гэх мэт) + Угаалтын чанар сайтай сойзнууд (нягт зөөлөн үстэй) + Шүлсний ялгаралт болон амны хөндийд сөрөг нөлөөгүй оо + Ерөнхий эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх (SLS агуулаагүй оо, бичил бутралт, будаг ялгаруулдаггүй сойз гэх мэт) =АМНЫ ХӨНДИЙН ЗӨВ АРЧИЛГАА Бусад: *Угаасны дараа амаа хэт их усаар зайлахгүй байж 1 цаг юм идэхгүй байх *Өөрийн амны хөндийн онцлог болон эрүүл мэндийн талаар жил бүр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх

CURAPROX-ийн оо, сойзнуудыг өөр төрлийн оо, сойзтой хэрэглэвэл угаалтын үр дүнд нөлөөлөх үү?

Манай оонуудын үрэлт өгөх хатуулаг чанар, сойзнуудын үсний нягт болон хатуу, зөөлөн чанар нь хоорондын уялдаатайгаар зохион бүтээгдсэн тул хамтад нь хэрэглэвэл илүү өндөр үр дүнтэй байна.

Шүдээ угаасны дараа амаа усаар хэр их зайлж асгах вэ?

Угаасны дараа усаар зайлсанаар шаардлагатай эрдэс, амин дэмүүд ашиггүй хаягддаг тул танд амаа усаар зайлахгүй байхыг зөвлөж байна. Аман шүлс хуримтлагдсан тохиолдолд хаяж болно.

CURAPROX-ийн оогоор угааснаас хойш хэдэн минут болсоны дараа юм идэж, уух нь тохиромжтой вэ?

CURAPROX-ийн оонууд нь шүдний паалан, буйл, амны салст бүрхэвчид маш ашигтай эрдэс, амин дэмүүдээр баялаг тул та угааснаас хойш 1 цагийн дотор шингэн юм уухгүй, хоол идэхгүй байх нь илүү үр дүнтэй. Мөн 1 цагийн дотор тамхи, цахилгаан тамхи татахгүй байх нь тохиромжтой.

Шүдээ өдөрт хэдэн удаа угаах вэ?

Өдөрт 2-3 удаа угаах нь тохиромжтой.

Шүдээ хэрхэн зөв техниктэйгээр угаах вэ?

Та сойзоо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр зөөлөн даралтаар дунджаар 2-3 минут угаавал угаалт бүр нь үр дүнтэй байж, өнгөрийг бүрэн арилгана.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл