2023 оны 01 сарын 23

Та бүхэндээ юуны өмнө шүдний сойз ямар байх нь хамгийн зөв талаар товчхон хуваалцья. Нэн түрүүнд шүдний сойз нь аль болох шигүү олон үстэй байх хэрэгтэй. Ингэснээр маш бичил орчинд ч шүдний цоорол үүсгэх боломжтой нянгийн голомт, үлдэгдлийг бүрэн угааж цэвэрлэнэ. Мөн сойзны үс нь зөөлөн байснаар шүдний хүнхэр зай, завсар хооронд сайтар хүрэх нөхцөл бүрдэхээс гадна шүдний пааланг зурж гэмтээхгүй гэсэн үг. Мөн сойзны бариул, хүзүү, толгой, үсний материал нь хүний биед халтай химийн будаггүй байж, бичил хуванцар талстууд ялгаруулдаггүй байх хэрэгтэй.
Тэгвэл яг энэхүү шалгуурыг CURAPROX Kids шүдний сойз бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, таны хүүхдэд огт халгүй, ээлтэйгээс гадна угаалт бүр нь үр дүнтэй байж, шүдний цоорол үүсэхээс сэргийлэхэд нэн тустай эжээ. Мэдээж та хүүхдэдээ шүдээ угаахын ач холбогдлыг таниулж, угаалтын зөв техникийг бага наснаас нь сайтар зааж хэвшүүлээрэй.
Мөн нэмэж хэлэхэд CURAPROX шүдний сойзнууд нь барихад маш эвтэйхэн, жижгэвтэр толгойтой учраас маш тааламжтай. Мэдээж олон төрлийн өнгөний сонголттой.
Та доорх холбоосоор нэвтэрч CURAPROX Kids шүдний сойзтой танилцаарай: